2_28956

“Хаадын тоглоом”-ыг “Тэнэг Иван”-аас сэдэвлэн бүтээсэн гэв

Дэлхий дахиныг байлдан дагуулаад байгаа “Хаадын тоглоом” цуврал киног орос ардын “Тэнэг Иван”  үлгэрээс сэдэвлэн бүтээсэн, муугаар хэлбэл хулгайлсан гэж ОХУ-ын Санкт Петербург хотын их сургуулийн эрдэмтэн Дарья Васильева баталжээ. Киноны гол баатар Жон Сноу бол Тэнэг Иван гэнэ.

 

Дарья Васильева энэ талаар “Жон гэдэг нэр бол Оросын Ивантай утга дүйдэг. “Хаадын тоглоом”-ын Жон гэрээ орхин явж, янз бүрийн бэрхшээл туулан, эцэст нь удирдагч болж байгаа нь орос ардын үлгэрийн үйл явдлыг тэр чигээр нь хуулжээ. Энэ бүхнээс үзэхэд киноны төгсгөлд Жон Сноу хаан ширээнд суух нь тодорхой.

Жорж Мартин энэ зохиолоо бичихдээ орос ардын үлгэрийн үзэл санаанд автсан байсан. Луу, могойтой тэмцэх нь ч ардын үлгэрт олон гардаг” гэж тайлбарласан байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих