chad

Чад улс сошиал сүлжээгүй нэг жил боллоо

Анх 2018 оны гуравдугаар сарын 28-нд тус улсын иргэд сошиал сүлжээнүүдэд хандаж болохгүй байгааг мэдээлж байжээ. Чадын үүрэн холбооны компаниуд засгийн газраасаа сошиал сүлжээнүүдийг хаах даалгавар авснаа тухайн үед мэдээлж байв.

Тэр үйл явдлаас хойш нэг жилийн хугацаа өнгөрчээ. Ингэснээр Чад улс Африк тивийн сошиал сүлжээнээс таслагдсан хугацаанд шинэ дээд амжилт тогтоож байна. Өнгөрсөн онд Камерунд 230 хоног тасалсан нь өмнөх дээд үзүүлэлт байв.

Африк тивийн удирдагчдын хувьд ийм аргаар ард иргэдийнхээ дуу хоолойг хаах үзэгдэл түгээмэл байдаг. Ялангуяа сонгууль, засгийн газрын эсрэг тэмцэл хөдөлгөөний үеэр ийм арга хэрэглэдэг байна.

Африкийн Холбоо, НҮБ-ын хүний эрхийн байгууллагад Чадын иргэдээс гомдол ирсээр байгаа ч асуудал ойрын үед шийдэгдэх магадлал бага байна.

 

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих