45598c_modi_1_x974

Энэтхэгийн ерөнхий сайд Монгол дээлтэй бясалгал хийжээ

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди тус улсын Уттраханд мужийн Хималайн уулын бүсэд хоёр хоног зочилжээ. Ингэхдээ тэр энд байдаг эртний Кендарнат сүмд мөргөж, сүмээс 1.5 км зайтай байдаг агуйд бясалгал хийсэн байна.

Сонирхолтой нь Нарендра Моди уулын сүмд зочлох үедээ монгол дээл өмсжээ. Тэрээр Ням гарагийн өглөө агуйгаас гарч ирснийхээ дараа сэтгүүлчидтэй уулзахдаа бясалгал нь саяхан болж өнгөрсөн сонгуулийн дараа сэтгэл санаагаа ариусгах зорилготой байсан, харин сонгуульд ялуулахыг бурхнаас хүсээгүй гэж мэдэгдсэн байна.

Түүний дээлийг 2015 оны тавдугаар сард Монгол улсад айлчлахад нь тухайн үеийн ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн бэлэглэсэн аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих