85 насандаа дэлхийн рекордыг эзэмшижээ

Польшийн Торун хотноо хөнгөн атлетикийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Уг тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилт  дүүрэн оролцож байгаа юм.

Эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд 85-аас дээш насныхантай хурдаа сорьсон Ц.Раднаа Япон, Герман, Их Британи, АНУ-ын тамирчдыг ардаа орхин, аваргын алтан медалийг хүртжээ. Цэрэнгийн Раднаа энэ жил 85 настай тамирчин бөгөөд түүний ДАШТ-д түрүүлсэн хугацаа дэлхийн дээд амжилт 1:33 /нэг минут, 33 секунд/ байсныг 1:20 болгон шинэчилсэн байна.

Мөн мастеруудын ДАШТ-ээс манай улсын гурван тамирчин мөнгөн медаль хүртжээ. Хөнгөн атлетикийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 30-нд өндөрлөнө.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих