altan-bombortsog-kino-naadam

“Америкчууд” цуврал кино “АЛТАН БӨМБӨРЦӨГ” хүртлээ

Америкийн FX телевизийн сувгийн бүтээл “Америкчууд” телевизийн цуврал кино 2019 оны “Алтан бөмбөрцөг” кино наадмын “шилдэг цуврал кино” номинацид тэргүүллээ. Энэ төрөлд Бие хамгаалагчид, Еваг цааш харуулах нь, Байрлал, мөн Жулиа Робертсын гол дүрд нь тоглож байгаа “Гэртээ эргэн ирсэн нь” зэрэг цуврал кинонууд нэр дэвшин өрсөлдсөн юм.

Америкийн тагнуулын нууц албаны офицер асан, одоо телевизийн найруулагч Жо Вайсбергийн бүтээл “Америкчууд” кино 2013 оны 1-р сарын 30-нд дэлгэцнээ анх гарсан юм.

Америкийн Вашингтон хотын дор нууц нэрээр амьдрах Зөвлөлтийн тагнуулын тусгай ажилтнуудын талаарх “Америкчууд” нэртэй кино өнгөрсөн хугацаанд нийтдээ 6 цуврал буюу 75 анги кино дэлгэцнээ гаргажээ. Киноны гол дүрд Кери Рассел болон Мэттью Риз нар тоглосон байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих