surah-bichig

АНХААР: Сурах бичгийг хуурамчаар мэдүүлэн, хил нэвтрүүлэхийг завдав

Монгол Улсын иргэн З нь 2019.10.22-ны өдөр БНХАУ-аас Замын-Үүд хилийн боомтоор Ерөнхий боловсролын сургуулийн VI дугаар ангийн 482 хайрцаг бүхий 43060 ширхэг англи хэл, түүхийн хичээлийн сурах бичиг, хүүхдийн 12 нэр төрлийн тоглоомыг “ДЭВТЭР” нэртэйгээр хуурамчаар мэдүүлэн импортоор оруулж ирэхээр завдсаныг Хилийн мэргэжлийн хяналтын албаны эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч илрүүлэн шалгаж байна.

Эдгээр сурах бичгийг “Очир пресс” ХХК-д хэвлэв” гэсэн шошготой хэвлэгдсэн байв. Тус компани нь БСШУЯ-тай сурах бичиг хэвлэх гэрээтэй бөгөөд хилийн хяналт шалгалтаас зайлсхийсэн, хуурамчаар мэдүүлсэн зөрчилд “Очир пресс” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авав. Сургах бичгийг одоогоор гаалийн хяналтанд саатуулжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих