zagas-teewerlej-baijee

Архангай аймагт 62 ширхэг загас тээвэрлэж явсаныг илрүүлжээ!

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/772 тоот “Байгалийн голомтот тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/46 тоот тушаалын хэрэгжилтийг хангуулахаар 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоонд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар Архангай аймгийн нутаг дэвсгэрээс иргэн н.Л нь ….. АРХ улсын дугаартай HYUNDAI маркийн автобусаар 62 ширхэг загас тээвэрлэж явсаныг илрүүлж Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар харъяаллын дагуу БОГУУХХ-т шилжүүлэн ажиллалаа. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих