galt-zewseg

Галт зэвсэг нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдаж байна

Галт зэвсгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын А/205 дугаар тушаалаар 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс “Зэвсэг-2019” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Цагдаагийн байгууллагын галт зэвсгийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд 47.925 галт зэвсэг бүртгэлтэйгээс нэгдсэн арга хэмжээний хугацаанд 44.341 галт зэвсэг тооллогод хамрагдаж, улсын хэмжээнд 92.5 хувьтай явагдаж байна.

Галт зэвсгийн тооллого маргааш буюу /2019.11.20/ улсын хэмжээнд дуусах тул хамрагдаагүй иргэд яаралтай галт зэвсгээ харъяа дүүргийнхээ цагдаагийн хэлтэст очин бүртгүүлнэ үү.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих