ot

Гялгар уутаар хооллодог өт

Дэлхий дээр нэг өдөрт хоёр сая гаруй гялгар уут хог хаягдал болдог гэсэн судалгаа бий. Тиймээс гялгар уутны хэрэглээ тулгамдаж буй том асуудал болоод буй.

Тэгвэл эрдэмтэд гялгар уутаар хооллодог нэгэн өт байдгийг тогтоожээ. Тодруулбал, Профессор Федрик Перточени бол зөгий үржүүлдэг нэгэн. Түүний зөгийн баланд ямар нэгэн байдлаар өтнүүд орсон байж гэнэ. Тэрээр өтнүүдийг шинжихлээр хуванцар саванд хийж орхижээ.  Хэсэг хугацааны дараа хуванцар сав нь энд тэндээ цоорсон байгааг анзаарсан байна.

Ингээд тэрээр Паоло Бомбелли болон Кристофером Ж.Хау нартай хамтран туршилт явуулжээ. Туршилтын явцад 100 өтийг ашиглаж  гялгар уутанд ямар нөлөө үзүүлэхийг ажигласан байна. Туршилтын үр дүнд өтнүүд гялгар уут болон хуванцраар хооллодог болсон нь тогтоогджээ.

Одоо энэ өтийг хэрхэн ашиглах талаар судалгаа цаашид явуулж буй бөгөөд нэг л өдөр өтнүүд тусд орж байгальд хор хөнөөлтэй байгаа хог хаягдлыг устгаж өгөх биз ээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих