donald_tramph

Доналд Трамп, Ким Чен Ун нар АРАЛ дээр уулзана

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нарын уулзалтын байршил цаг зарлагджээ. АНУ-ын албаны эх сурвалжийн мэдээлснээр удирдагчид Сингапур улсын Сентоза арал дээрх “Cappella” зочид буудалд зуравдугаар сарын 12-ны өдрийн өглөөний есөн цагт уулзахаар болсон аж.

Харилцагч талууд уулзалтын байршлыг сонгохын тулд өнгөрсөн долоо хоногт дөрвөн удаа хуралдаж, хэлэлцэж аюулгүй байдал, өндөр төвшний уулзалт хүлээн авах чадвар зэргийг харгалзан “Cappella” зочид буудлыг сонгосон байна.

“Cappella” зочид буудлын байрладаг Сентоза арал нь хотын төвөөс автомашинаар 20 минут орчмын зайд байдаг бөгөөд амар тайван байдлаараа алдартай газар юм. Гэхдээ тус арал дээр уулзалтад оролцох зочид төлөөлөгч, сурвалжлах сэтгүүлчдийг байршуулах газар хүрэлцэхгүй байх магадлалтай аж.

~ СИНГАПУР: Доналд Трамп, Ким Чен Ун нао АРАЛ  дээр уулзана~

Уулзалт хэдэн цаг үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч талууд аюулгүй байдлыг хангах маш олон арга хэмжээ авч байна. Тухайлбал, уулзалтын үер Сентоза арлыг дэлхийн хамгийн аймшиггүй дайчид гэгддэг Балбын Гүрха овгийн цэргүүд хамгаалахаар болжээ. Хоёр удирдагч тус тусын хувийн хамгаалалттайгаа Сингапурт ирэх боловч уулзалтын ерөнхий хамгаалалтыг Сингапурын цагдаагийн тусгай ангийн Гүрха тасаг хариуцахаар болсон байна.

Мөн өндөр зэрэглэлийн уулзалтын БНАСАУ-ын талын зардлыг Нобелийн энх тайвны шагналт ICAN буюу Олон улсын Цөмийн зэвсгийг устгах хөдөлгөөнийхөн төлөх хүсэлт илэрхийлсэн юм. Одоогоор БНАСАУ-ын талаас энэ тухай ямар нэг хариу өгөөгүй байна. Төлөөлөгчдийн байрлах зочид буудлын нэг өрөө ойролцоогоор зургаан мянган ам.долларын өртөгтэй байхаар төлөвлөгдсөн байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих