amazon-people

Дэлхийгээс тасарсан дэлхийд амьдрагчид

Бразил улсын Вале До Явари бүс нутагт Амазоны 14 бие даасан овог бий. Тэд өдийг хүртэл дэлхийн соёл иргэншилтэй танилцалгүй, өөрсдийгөө бүрэн тусгаарласан овгууд юм. Тэднийг дэлхийн хөгжлөөс хэдэн мянган жилээр тасарч үлдэгчид гэж нэг талаас үздэг.  Нөгөө талаасаа байгаль дэлхийтэйгээ хамгийн ойроос харьцаж мэдэрч байдаг дэлхий дээр амьдрагчид гэж үздэг.

Овог тус бүр хоорондоо хилийн заагтай бөгөөд зарим нэг чухал асуудлаар л овгийн ахлагч нар цугладаг. Жуулчид овгуудыг үзэж яваад халдлагад өртсөн тохиолдол олон тохиолдож байжээ. Тиймээс Бразилын засгийн газраас хүмүүсийг оруулахыг хориглосон байна. Мөн 14 овгийн 2000 гаруй хүмүүсийг хамгаалалтад авсан байна.

Бразилын засгийн газар энэ хүмүүст одоогийн байдлаас дээрдүүлэх туслалцаа үзүүлэх тал дээр ажиллаж байгаа ч үр дүнд хараахан хүрээгүй байгаа юм.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих