bayn-emegtei

Дэлхийн хамгийн баян эмэгтэйг нэрлэлээ

Америкийн “Forbes” сэтгүүл дэлхийн хамгийн баян, хөрөнгө чинээтэй эмэгтэйгээр Францын “L’Oreal” гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанийн үе залгамжлагч Франсуаза Беттанкур Майерсыг нэрлэжээ. Түүний хөрөнгийн хэмжээг 49,3 тэрбум доллар гэж үнэлсэн байна.

“L’Oreal” компанийг тэргүүлж байсан Лилиан Бетанкур 2018 онд таалал төгссөний дараагаар түүний охин компаниа өв залгамжлан авч байжээ. Беттанкур Майерс өнгөрсөн нэг жилийн хугацаанд 7,1 тэрбум ам.доллараар хөрөнгө орлогоо нэмэгдүүлсэн байна.

Беттанкур Майерс нь L’Oreal гоо сайхны компанийг тэргүүлэн ажиллахын зэрэгцээ 1997 оноос эхлэн компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байжээ. Өнөөдөр түүний гэр бүл компанийнхаа нийт хувьцааны 33%-ийн эзэмшиж байгаа юм.

Түүнчлэн Forbes сэтгүүлээс эрхлэн гаргасан дэлхийн хамгийн их хөрөнгө чинээтэй эмэгтэйчүүдийн жагсаалтад Walmart ритейлер компанийн үүсгэн байгуулагчийн охин Элис Уолтон 2-рт жагсч, араас нь Америкийн Mars компанийн үүсгэн байгуулагчийн ач охин Жаклин Марс 3-рт орсон байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих