arawt-tsergiin-uraldaan-01

Казахстан, Киргизийн тамирчид ойрын зайн холимог буухиа хийв

“Аравт” олон улсын морин цэргийн уралдааны алсын зайн морин марш гурав хоногийн хугацаанд болж өндөрлөсөн. Ойрын зайн холимог буухиа эхэлсэн байна. Оролцогч орны баг тамирчид ойрын зайн холимог буухиагаар явган 3.1 км, морьтой 4.1 км зам туулах бөгөөд маршрутын дагуу байрлах цэгт өгөгдсөн гранат шидэх, саадын зурвас туулах, буудлагын дасгал гүйцэтгэх, тактикийн ажиллагаа, морины давхилт дунд гранат шидэх зэрэг таван даалгавар гүйцэтгэх ёстой.

~Казахстан, Киргизийн тамирчид ойрын зайн холимог буухиа хийв~

Сугалаа ёсоор  Казахстан, Киргиз улсын баг тамирчид ур чадвараа сорин өрсөлдсөн. Маргааш Монгол, ОХУ-ын баг тамирчдын ойрын зайн холимог буухиа болно.

Дашрамд дуулгахад, “Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдааны хаалтын ёслол өнөөдөр 16:00 цагт болно. Хаалтын ажиллагааны ёслолын үеэр Зэвсэгт хүчний 032 дугаар ангийнхан морин дээрх үзүүлэх тоглолт хийх аж. Түүнчлэн морьтой торгон цэргүүд хөгжим тоглоно.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих