48423363_375810129834086_4610200427894407168_n

Орон нутгийнхан онлайнаар олимпиадад оролцов

Хөвсгөл аймгийн ЗДТГ, БСУГ-аас “Дэлхийн Хөвсгөл” англи хэлний аймгийн дэд хөтөлбөр, “Найрсаг Хөвсгөл” гадаад харилцааны дэд хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчид, иргэдийн англи хэлний мэдлэг, чадварыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор англи хэлний олимпиадыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Олимпиад сумдын төрийн албан хаагчид, агентлаг, байгууллагуудын албан хаагчид, англи хэл сонирхогч гэсэн гурван ангилалд болох бөгөөд өнөөдөр сумдын төрийн албан хаагчдын англи хэлний онлайн олимпиад болж байна.

“Тус олимпиадад 20 сум, 1 тосгоны 97 төрийн албан хаагч оролцож байна. Олимпиадыг “Эрдмийн далай” сургуулийн мэдээлэл зүйн баг “moodle LMS” программыг ашиглан онлайнаар явуулж байгаа нь орон нутгийн иргэдийн цаг зав, зардлыг хэмнэсэн ажил болж байна” гэдгийг аймгийн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Х.Цэнд-Аюуш онцолж байлаа. Өнгөрсөн жил тус олимиадад сумдаас 5 хүн оролцож байсан бол энэ жил 97 болж иргэдийн идэвх оролцоо сайжирч байгаа аж. Агентлаг, байгууллагуудын албан хаагчид, англи хэл сонирхогч иргэдийн олимпиад энэ сарын 25-нд болно.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих