sumo

Түрүүлсэн сүмод Доналд Трамп цом гардуулна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тавдугаар сарын сүүлээр Японд ажлын айлчлал хийнэ. Трамп айлчлалынхаа үеэр мэргэжлийн сүмо бөхийн Зуны тэмцээнийг үзэж сонирхох аж.

Доналд Трамп тавдугаар сарын 26-нд буюу башёгийн сүүлийн өдөр Токио хотын Кокүгикан ордонд очиж, Рэйва эриний анхны тэмцээнийг үзэх юм. Ерөнхийлөгч Трамп дэвжээтэй ойролцоо сууж үзэх хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн тул Сүмо бөхийн холбооноос аюулгүй байдлыг хангах арга хэмжээг Цагдаагийн газартай хамт авч эхлээд байгаа. Трампын сүмо үзэх өдөр Бөхийн өргөөнд дэвжээний хажууд сүмо үзэх иргэдийн нэр ус, оршин суугаа хаяг зэргийг бүртгэнэ. Гэхдээ Ерөнхийлөгч сүүлийн гурван барилдаан л үзэх гэнэ.

Ерөнхийлөгч Трамп түрүү бөхөд шагнал гардуулах хүсэлтэй байгаагаа Сүмо бөхийн холбоонд гаргасан байна. Мэдээж дэвжээн дээр гарч шагнал гардуулна. Шинээр өөрийн нэрэмжит шагнал бий болгож, “Трампын Цом” гэж нэрлэх гэнэ.

Тэрбээр “Сүмо бөх эртнээс сонирхдог байсан. Түрүү бөхөд шагнал гардуулах болно” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих