green-stone

ХАВАЙ: Үнэт чулуугаар бороо оржээ

АНУ-ын Хавай муж нь дэлхийн хүн бүхэн очиж үзэхийг хүсдэг байгалийн үзэсгэлэнт арал билээ. Тэгвэл хоёр сарын хугацаанд арал дээр нутгийн оршин суугчдаас өөр хэн ч байсангүй. Учир нь хотын хойно байрлах “Килауэа” галт уул сэргэн утаа гарч хүмүүсийг айлгаад байсан юм.

Жуулчид галт уул дэлбэрч магадгүй хэмээн нутгийг орхин одсон. Нутгийн иргэд уулыг битгий дэлбэрээсэй хэмээн залбирсан байна. Хоёр сарын дараа галт уул бага зэргийн лаав гаргаж 600 гаруй байшин барилга сүйтгэсэн ч хүний амь авч одоогүй юм.

Харин итгэмээргүй нэгэн зүйл болсон нь галт уул нэг удаагийн тургилдаа ногоон өнгийн гоёмсог чулуугаар бороо оруулжээ. Хавайн лабораторит чулууг судлахад үнэт чулуу болох нь батлагджээ. Дэлхий дээрх ханш нь 450 доллар байсан гэнэ.

Иргэд үнэт чулууг Хавайн оршин суугчдад бурхнаас өгсөн шагнал хэмээн үзсэн байна.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих