hool-uildwerlel

Хоол үйлдвэрлэлийн технологийн ЗӨРЧИЛ илэрчээ!

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу БЗД-ийн 25 дугаар хороо, Натур худалдааны төвд байрлах “Амтат хоол” цайны газарт хүнсний чанар, стандартын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар хоол үйлдвэрлэлийн технологийн урсгалыг буруу зохион байгуулсан, ажлын байрны тааз, шал нь зай завсар ихтэй, хүнсний зориулалтын агуулахгүй, хоол үйлдвэрлэлийн бүх ажиллагаа 1 зааланд явагддаг /түүхий эд гэсгээх, бэлтгэх гэх мэт өрөө тасалгаа хангалтгүй/, хуульд заасан стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх журмыг зөрчсөн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээж, улсын байцаагчийн албан даалгавар хүргүүлэн, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих