beau

Хүүхдэд нэр өгдөг бизнес эрхэлдэг охин

Английн иргэн Боу хэмээх 19 настай охин бол “Special name” хэмээх вэб хуудасны эзэн.

Боу Хятадад аялж байх үеэр аавтай нь хамт ажилладаг Ванг хэмээх хятад эмэгтэй Боугаас гурван настай охинд нь нэр өгөхийг хүссэн байна. Боу “Миний хувьд хүүхдэд нэр өгөх нь гайхмаар бас нэр төрийн хэрэг байсан” гэж ярьсан юм. Ингээд Боу Вангаас охиноо ямар хүн болж өсөөсэй гэж хүсдэг тухай нь асууж, ярилцсаны эцэст “Элиза” хэмээх нэрийг сонгосон нь бүсгүйд ихээхэн таалагджээ.

Боуд энэ явдал бизнес болж болохоор санагджээ. Охин бизнесээ эхлүүлэхдээ ааваасаа 1500 фунт зээлж, хагас цагаар ажиллах вэб хөгжүүлэгч хөлслөн сайтаа хийж эхэлсэн байна. Өөрөө 4000 орчим эрэгтэй, эмэгтэй хүүхдийн нэр бүхий дата баазыг үүсгэжээ. Үйлчлүүлэгч хятад эцэг эхчүүд Боугийн сайтаас таалагдсан нэрсээ сонгоод “Wechat”-аар дамжуулан найз нөхөд, гэр бүлийнхнээсээ саналыг нь асуудаг байна. Энэ нь түүний бизнес өргөжихөд ихээхэн нөлөөлжээ.

Боу эхэндээ энэ үйлчилгээг үнэгүй үзүүлдэг байсан ч 162 мянган хүүхдэд нэр өгсний эцэст үйлчилгээгээ 79 центийн төлбөртэй болгосон гэж ярилцлагадаа дурдсан юм. Залуу бизнесмэн олсон мөнгөө их сургуулийн төлбөр төлөх, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, хоббигоо хөгжүүлэхэд зарцуулдаг гэжээ.

Зургаан сарын дараа гэхэд Боу 200 мянган хятад хүүхдэд нэр өгч, 60 мянган долларын орлого олжээ. Тэр үеэс хойш Боу нийт 677.900 хүүхдэд нэр өгч, жилийн орлого нь 400 мянган доллараар хэмжигддэг болсон байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих