tswer-agaar

“Хүүхэд ба цэвэр агаар” аян эхэллээ

“Эйр Вилл монголиа” компаниас бага насны хүүхдийн өвчлөлийг багасгах зорилгоор “Хүүхэд ба цэвэр агаар” сайн үйлсийн аяныг эхлүүллээ. Уг аян нь цэцэрлэг, сургууль болон хүүхдийн асрамжийн газрын салхивчинд нарийн тоосонцрыг шүүх тор суурилуулан дотор агаарын бохирдлыг бууруулах зорилготой. Энэхүү туршилтыг арваннэгдүгээр сараас эхлүүлж, нарийн тоосонцор шүүгч тор тавьж эхэлсэн нь үр дүнд хүрсэн тул албан ёсоор ийнхүү аянаа эхлүүлж байгаа юм байна.

~“Хүүхэд ба цэвэр агаар” аян эхэллээ~

Одоогийн байдлаар таван асрамжийн газар, гурван цэцэрлэг, нэг сургуульд суурилуулсан байна. Аяны хүрээнд агаарын чанар, дотор гадна агаарын бохирдлоос өөрсдийгөө яаж хамгаалах талаар их дээд болон дунд сургуулиудтай хамтран лекц унших, танин мэдэхүйн уралдаан тэмцээн зохион байгуулах, эрдэмтдийг оролцуулан сургуулийн хүүхдүүдийн эцэг эхчүүдтэй уулзалт хийх юм байна.

Нийслэлийн эрүүл мэндийн үндэсийн төвийн зөвлөх Н.САНЖАА:

-Дотоод агаарын бохирдол үүсэх гол шалтгаан нь хүний амьсгалаас гарсан хортой хий, мебель тавилгаас үүссэн бохирдол болон хүний хувцсаар дамжин орж ирдэг бохирдлоос бий болдог. Цонхоо хааж гадна агаар оруулахгүй байх нь дотоод орчинд бохирдол үүсдэггүй гэдэг ойлголт нь өрөөсгөл юм. Тиймээс цонхоо онгойлгон агаар оруулах, агаарын солбилцлыг тогтмол хийж байх ёстой” гэв.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих