f312fa_sherpa_climber_x974

Эверестэд 24 дэх удаагаа авирч дээд амжилтыг ахиулжээ

Балбын шерпа угсаатан Ками Рита дэлхийн хамгийн өндөр оргил Эверестэд 24 дэх удаагаа гарч, дээд амжилт тогтоожээ. Уулчин эр тавдугаар сарын 15-ны өдөр 23 дахь удаагаа уг оргилд гараад байсан юм.

Хималайн уулсад амьдардаг шерпа угсаатнууд дэлхийн олон орноос ирсэн уулчдыг замчилж, Эверест болон бусад ноён оргилуудад гаргадаг. “Уул бүхэн өөрийн савдагтай. Тэднийг уурлуулж болохгүй. Авирахаасаа хэдэн сарын өмнөөс би уулын эздэд мөргөж, зөвшөөрөл гуйдаг” хэмээн Ками Рита ярьжээ.

Тэрээр анх 1994 онд анх удаа гадаадын экспедицтэй хамт Эверестийн оргилд гарч байсан гэнэ. Тэрээр цааш ч энэ амжилтаа ахиулах бодолтой байгаагаа хэлжээ.

Одоо Ритагийн амжилтын араас тус бүр 21 удаа Эверестийн оргилд гарсан гурван шерпа нэхэж байгаа. Гэхдээ тэдний хоёр нь тэтгэвэртээ гарсан бол гурав дахь нь болох 39 настай уулчин 22 дахь удаагаа Хятадын талаас авирахаар бэлдэж байгаа гэнэ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих