porsche

Эцгийнхээ үхэлд “Порше” машиныг буруутган, шүүхэд өгчээ

~Эцгийнхээ үхэлд “Порше” машиныг буруутган, шүүхэд өгчээ~

Жүжигчин Пол Уокер авто ослоор харамсалтайгаар нас барсан бөгөөд алдарт жүжигчний төрсөн охин, Медов Уокер алдарт Порше машины үйлдвэрийг шүүхэд өгсөн байна.

E!News-ийн мэдээлж байгаагаар алдарт жүжигчний эзэмшдэг байсан “Porsche Carrera GT” нэрийн машин нь аюулгүй байдлыг бүрэн хангаагүй хэмээн гомдол гаргагчид үзэж байгаа юм.

Энэ тухайд Медов Уокер болон түүний хуульчид “Авто машин аюулгүй байдлыг огт хангаагүй байсан бөгөөд аюул ослоос урьдчилж сэргийлэх хэмжээний тоноглолтой байсан бол амь насаа алдах хэмжээнд хүрэхгүй байсан. Пол Уокерийн жолооч Рожер Родас тухайн үед ердөө 60-70 километр цагийн хурдтай явж байсан.

Порше компани Пол Уокерийн машин өмнө нь жолоодлого алдаж байсан түүхтэй гэдгийг мэдэж л байсан. Бас асуудалтай аюулгүйн бүс ослын үеэр гацаж, машинд гал гарч, дэлбэрэхээс өмнө Пол Уокер гарч зугтах боломж олгоогүй. Бүстэйгээ орооцолдож амьдаараа галд шатсан” хэмээн үзжээ.

Энэхүү гомдолд Порше компаний хэвлэлийн төлөөлөгчид “Урьдын адил Порше компанийн машинтай яваад осолдсон хэн бүхний өмнөөс үнэнхүү гашуудаж харамсал илэрхийлдэг гэдгээ мэдэгдье. Харин Пол Уокерийн энэхүү ослын хувьд тухайн үед холбогдох байгууллагаас эмгэнэлт үйл явдлын шалтгаан нь буруу жолоодлого болон, хурд хэтрүүлсэн байдал хэмээн мэдэгдсэнтэй санал нэг байгаагаа илэрхийлье” хэмээжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих