BAt-engvvn

Э.Бат-Энгүүн хүү Оросын ахмад дайчдын хайрыг татав

ОХУ-д өчигдөр Ялалтын баярын арга хэмжээг өндөр зохион байгуулалттай болж өндөрлөлөө.  Москва хотын Ялалтын талбайд болсон баярын арга хэмжээнд Монгол Улсаас найрал дууны “Бадмаараг” хүүхдийн хамтлаг оролцож “Өнө мөнхийн эх орон”, “Эх дороги”, “Смуглянка” дууг дуулахаар болсон билээ.

Аврагч Христийн сүмийн өмнөх талбайд болсон тоглолтод долоон настай авьяаслаг бяцхан  хүү Э.Бат-Энгүүн СУИС-ийн лицей сургуулийн “Бадмаараг” хамтлагтай ахмад дайчдад зориулан “Смуглянка” дуугаа дуулсан байна.

Тэнд цугласан ахмад дайчдын сэтгэлийг баясгаж чадсан бяцхан хүүтэй зургаа татуулах гэсэн хүмүүс цөөнгүй байсан гэнэ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих