hurelbaatar

120 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт хийгдэнэ гэв

Сангийн яамнаас 2018 оны улсын төсвийн гүйцэтгэл, 2019 оны улсын төсвийн талаар мэдээлэл хийлээ:

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Та бүхэнд 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг үндэслэн мэдээлэл хийж байна. Түүхэндээ анх удаа нэгдсэн төсөв 10 их наяд төгрөгөөр давсан орлого бүрдлээ. Нэгдсэн төсвийн орлого 25 хувиар нэмэгдлээ. Тэнцвэржүүлсэн орлого 9 их наядаар нэмэгдлээ. Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл анх удаагаа ашигтай гарч байна. Төсвийн орлого 2 их наяд төгрөгөөр давж биелсэн. Үүнээс уул уурхайгаас 670 тэрбум, бусад нэмэгдсэн орлого 1 их наяд төгрөг.

Уул уурхайн баялаг нэмэгдсэн орлого 30 хувьтай, бусад нь эдийн засгийн өсөлтөөс хамааралтай. Монгол Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлт, харьцаа, цаашдаа авах бодлого зөв эсэхийг үндэслэн өгсөн үнэлгээ бол зээлжих зэрэглэл байдаг. Өнгөрсөн 2018 онд зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлсэн нь Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж, аж ахуйн нэгжүүдийн гадаад харилцаанд нөлөөлсөн.

Төсвийн сахилга бат мөн үүнд хамааралтай. Сүүлийн 10 гаруй жил улсын төсвийг байнга тодотгож ирсэн. Төсвийн тодотгол хийнэ гэдэг чинь төрийн зардал хийнэ гэсэн үг. 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар улсын төсөв тодотгохгүй гэдэг зарчмаа барьж ирсэн. Энэ нь улсын төсвийн орлого, зардлаа зөв тооцож, барьж ирэх хэрэгтэй. НӨАТ-ын буцаан олголтыг энэ жил 120 тэрбум төгрөгийг ард иргэд буцаан авна. Өнгөрсөн оныхоос 40 хувиар нэмэгдсэн нь эдийн засгийн идэвхжил явж байна гэсэн үг. 2018 онд Засгийн газар дотоод, гадаадад нэг ч бонд гаргаагүй. Бонд, үнэт цаас гаргаагүй учраас бид Засгийн газрын зээлийн төлбөр дээр 100 гаруй тэрбум төгрөгийг хэмнэж чадсан.

Мөн бүтцийн өөрчлөлт хийж чадсан. 400 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж чадаагүй. Яагаад гэвэл тендэрүүд нь оройтсон. Улсын нэгдсэн төсвийг өмнө нь УИХ-д өргөн барьсан. Өрийн хувьд ирэх жил төсөвт хүндрэл учруулахгүй. Нийт Засгийн газрын өрийн хэмжээ 21 их наяд төгрөг. ДНБ-ний 60.9 хувь буюу 2017 онтой харьцуулахад 20 хувиар буурч байна. Ингэснээр ирэх жилүүдэд өрийн дарамтгүй болно” хэмээв. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Валютын ханшийг цаашид хэрхэн барих вэ?

-Валютын ханшны хөдөлгөөнийг Монголбанк илүү барих хэрэгтэй. Сангийн яамны хувьд гадаад болон дотоодын өрийн асуудлыг зохицуулахад валютын ханшийг цаашдаа барихад нөлөөлнө. Экспортын тухайд хяналтыг сайн барих хэрэгтэй. Экспортын орлогыг нэмэгдүүлэх замаар валютын ханшид нөлөөлнө. Экспортод аль болох олон бүтээгдэхүүн гаргах юм. Энэ чиглэлд Засгийн газар бодлогоо бариад явах хэрэгтэй.

-Ирэх жилүүдэд бондын өрийг хэрхэн төлөх вэ?

-2022 онд Чингис бондын нэг тэрбум ам.долларын төлбөр төлөх учиртай. Энэ нь хүндрэлтэй асуудал. Тиймээс төлбөрийг бууруулах асуудлаар Сангийн яам ажилллаж байна. Үр дүнг нь гарахаар эргэж мэдээлнэ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих