Animal-Heroes-image-animal-heroes-36731720-625-433

200 цэргийн амь аварсан ТАГТАА

Дэлхийн нэгдүгээр дайны үед Америкийн нэгдсэн улсад олон гавьяа байгуулсан амьтан бол тагтаа юм. Дайнаас өмнө 600 гаруй тагтааг мэдээлэл хүргэх зорилгоор сургаж бэлтгэдэг байжээ.

Тиймээс ч дайны эхэн үед шуурхай мэдээллүүдийг найдвартай хүргэдэг байжээ. Эсрэг тал нь үүнийг мэдээд тэнгэрт тагтаа харагдсан даруйд нь бууддаг болов. Үүнээс болж тагтаагаар мэдээ дамжуулах эрс аюултай болсон бөгөөд дайсны талд мэдээлэл олж авах эрсдэл өндөр болсон байна.

Нэгэн удаа Америкийн 194-р арми бүслэлтэд орж мэдээлэл хүргэхийн тулд тагтаа ашиглахаас өөр аргагүй болсон байна. Нэгэн тагтааг сонгон авч мэдээгээ зүүлгээд нисгэжээ. 200 цэргийн амь нас тагтаанаас бүрэн шалтгаалж байлаа.

Дайсны тал тагтаа  руу олон удаа буудсан ч унагаж чадсангүй. Тагтаа бааз дээр мэдээлэл хүргэхдээ нэг хөлөө алдаж ирсэн бөгөөд зүрх нь дэлбэрэх гэж буй мэт цохилж байжээ.

Сүүлд Америкийн цэргийн арми түүнд “Cher Ami- Хүндэт нөхөр” тэмдгээр шагнаж түүний хөшөөг босгожээ.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих