curselallorona-blogroll-1552437454799_1280w

Киноны зах зээлд тэсрэлт хийсэн аймшгийн кино

“Warner Bros. Pictures”-ийн бүтээл, аймшгийн төрлийн “The Curse of La Llorona” кино нээлтээ хийсэн даруй “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ. “The Conjuring Universe”-ийн зургаа дахь бүтээл энэхүү кино өнгөрсөн долоо хоногт Хойд Америкт 26.5 сая ам.долларын орлого олсон талаар “Comscore” мэдээллээ.

Энэ нь есөн сая ам.долларын төсвөөр бүтсэн киноны хувьд шинжээчдийн таамгаас давсан дүн болж байна. Түүнчлэн 70 гаруй улсад нээлтээ хийж, 56.5 сая ам.долларын орлого олоод байгаа аж. Сонирхуулахад, “Warner Bros. Pictures”, “New Line Cinema”-ийн бүтээл “Box Office”-ийн жагсаалтыг гурав дахь долоо хоногтоо тэргүүлж байна.

Харин жагсаалтыг хоёр долоо хоног тэргүүлсэн “Shazam!” кино 17.3 сая ам.долларын орлогоор “Box Office”-ийн жагсаалтын хоёрдугаарт бичигдлээ. 100 сая ам.долларын зардлаар бүтсэн энэхүү киноны олон улсын орлого нь 322 сая ам.доллар давсан байна.

Мөн “Disney”-ийн “Fox”-ийг худалдаж авснаас хойших анхны бүтээл болох драм төрлийн “Breakthrough” кино 11.1 сая ам.долларын орлогоор жагсаалтын гуравдугаарт багтжээ. 14 сая ам.долларын зардлаар бүтсэн “Breakthrough” кино “Cinemascore”-оос “A” үнэлгээ авч, олон улсад 5.9 сая ам.долларын орлого олоод байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих