haranga-hamtlag-30-jil

Рок попын домог “Харанга” хамтлагийн 30 жилийн ойн тоглолт болно

Монголын рок попын домог мэт болсон “Харанга” хамтлагийн 30 жилийн ойн тоглолт ирэх аравдугаар сарын 19-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болохоор товлогджээ. Түүнчлэн тэд “Эрин зууны хөг” (1997), “Best of Haranga” (1997), “Бодлын тэнгис” (2000), “Ертөнцийн өнгө” (2003) цомгоо дахин хэвлүүлэхээр болжээ.

Мөн яруу найрагч Л.Өлзийтөгсийн 2012 онд бичсэн “Шүлэгч” шүлгэнд “Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат аялгуу зориулжээ.

Шүлэгч

Одод надад инээгээд байх шиг харагддаг
Модод зөвхөн дуулаад байх шиг сонсогддог
Надад мэдрэгдсэнийг мэдэрсэн хүн үгүй ч
Нартад би ганцаардсан удаа үгүй

Өвс бүрийн үнэрийг ялгаж чаддагтаа л
Өвдөлт бүрийнхээ шархыг анагааж эдгэсэн
Үг бүрийн гэрлэн биеийг хардагтаа л
Өдөн бийрийн нулимсыг амилааж сурсан

Загас надад залбираад л байх шиг санагддаг
Зам бүхэн саранд хүргэх шиг бодогддог
Уйлж байхыг минь харсан хүн үгүй ч
Унахын цагт минь хайрлахгүй хүн үгүй

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих