duuchin-namsrainorow

Хөмсөг Норов буюу Дуучин Д.Намсрайноров

Олон сайхан дуугаараа ард түмний танил болсон Төв аймгийн унаган хүү, МУСТА Д.Намсрайноровыг “Хөмсөг” Норов хэмээн хочлох болсоор нэлээд хугацааг үджээ. Тэрбээр өөрөө ч нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хөмсөг бол миний брэнд. Би аавыгаа дуурайсан хөмсөгтэй. Эхэндээ хөмсөгний тухай ярианаас жаахан санаа зовдог байсан.

Одоо бол дасчихжээ. Олон хүмүүсийн нүдэнд ил болохоор минийх хөмсөг содон харагддаг байх. Надаас их хөмсөгтэй хүмүүс зөндөө юм билээ, тэднийг харахаар надад сонин харагдаад байдаг юм. Гэхдээ бүсгүйчүүдээс “та сайхан хөмсөгтэй юм аа” гэсэн чин сэтгэлийн үгсүүд нэлээд ирж байсан шүү” гэж өтгөн хар хөмсөгнийхөө тухай ийн ярьжээ.

Түүгээр ч барахгүй өөрийн цахим хуудаснаа “Дорнодод дүү хүүтэй таарлаа” хэмээн өөртэйгөө ижил хөмсөгтэй хүүтэй зургаа татуулан байршуулжээ. Ямартай ч түмэн олны хайрласан нэр, дуучин Д.Намсрайноровт ихэд таалагддаг бололтой.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих