worldcup2018

Дэлхийн аваргын эргэн тойрон дахь ГЭГЭЭЛЭГ мэдээ

~Дэлхийн аваргын эргэн тойрон дахь гэгээлэг мэдээ~

ДАШТ-ий “С” хэсэгт багтсан Данийн шигшээ баг өнөөдөр Австралийн шигшээ багтай тоглох хуваарьтай байгаа билээ.

Эхний тойрогт Перугийн эсрэг хүнд тоглолт хийж ялалт байгуулсан тоглолтын дараа нэгэн тоглогч шигшээ багаа орхиж явсан байна.

Шигшээ багийнхаа төлөө анхны том тэмцээндээ оролцож буй зүүн жигүүрийн хамгаалагч Жонас Кнудсэний бие давхар эхнэр хугацаанаасаа өмнө амаржсан бөгөөд гэнэтийн сайхан үйл явдал болсоныг сонссон 25 настай хамгаалагч залуу яаралтай нутаг буцсан юм.

Түүнийг нутаг буцах зөвлөгөөг шигшээ багийн андууд зөвлөсөн бөгөөд Перутэй хийсэн тоглолтын дараахан явсан тэрээр эргэн шигшээ багтайгаа нэгдэж өнөөдрийн тоглолтонд оролцоход бэлэн болоод байгаа аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих