New York Knicks-Mo_mamba

Нью Йорк Никс Мо Бамбаг драфтаар сонгох хүсэлтэй байна

~Нью Йорк Никс Мо Бамбаг драфтаар сонгох хүсэлтэй байна~

Техасаас гаралтай 20 настай Мо Бамба драфтын өмнөх цугларалт дээр олон менежерүүдийн нүдэнд өртжээ. Түүнийг драфтаар авах сонирхолтой багууд олон байгаа юм.

Тэгвэл тус жагсаалтад Нью Йорк Никс баг нэгджээ. Гэхдээ Никс баг драфтын 9 дэх сонголтыг хийх эрхтэй. Харин Мо Бамба драфтын эхний 5 сонголтоор сонгогдох магадлалтай байгаа юм.

Магадгүй Порзингисыг хүнд бэртэлд алдсан Нью Йорк Никс багт очих нь Мо Бамбагийн хувьд өөрийгөө хөгжүүлэх сайхан боломж ч байж мэднэ. Ирэх улирлыг бүтэн өнжих магадлалтай байгаа Порзингис талбай дээрээ эргэн ирсэн ч шидэлттэй хоёр самбарын тоглогч гар нийлж тоглох боломжтой.

Никс багийн хувьд хамгийн тохиромжтой хувилбар нь Мэмфис Гриззлис багийн драфтын 4 дэх сонголтыг Чандлер Парсонсын үнэтэй гэрээний хамт авах. Тэгвэл тэд хүссэн тоглогчоо буюу Мо Бамбаг драфтаар сонгох боломжтой болно.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих