ТоmооТоry

Япон дасгалжуулагчын удирдлага дор жүдочид бэлдэнэ

“Токио-2020” зуны олимпийн их наадмын өмнөх жил гэдэг утгаараа олимпийн төрөлт спортуудын хувьд маш хариуцлагатай жил юм. Монголын топ спортуудын нэг болох жүдо бөхийн үндэсний шигшээ Япон улсаас техник хариуцсан мэргэжилтэн багшийг олимпийн цикл дуустал урилгаар ажиллуулахаар болжээ.

Япон дасгалжуулагч Томоо Торигийн хувьд өмнө нь жүдо бөхөөр 66 кг-ын жинд барилддаг байсан бөгөөд 2004 оны Парисын супер “А” тэмцээнд түрүүлж байв. Энэхүү тэмцээний хагас шигшээд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатартай барилдан ялж байсан түүхтэй юм.

Тэрбээр одоо жүдо бөхийн техникээр дагнан дасгалжуулагч хийж байгаа бөгөөд олон улсад урилгаар ажилладаг нэр хүндтэй нэгэн юм. Өмнө нь жүдо бөхийн техникийн заавар бүхий “INTELLIGENCE JUDO TACHIWAZA” сургалтын видео диск гаргасан байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих