nogootoi-omlet

АМТАТ ЖОР: Ногоотой өндөгний омлет

Хайртай дотны хүмүүстэйгээ амралтын өдрөөр эсвэл оройн хоолондоо ямар хоол бэлтгэх ээ мэдэхгүй сууна уу. Будаа агшаагчинд хийж болох хоолны жороос хүргэж байна.

Орц:

  • Өндөг – 6 ширхэг
  • Үрсэн бяслаг – 2 цайны халбага
  • Давс,перец – амталгаагаар
  • Оливын тос – 3 цайны халбага
  • Сармис – 1хумс
  • Амтат чинжүү ( улаан, шар) – 1 ширхэг
  • Төмс – 1 ширхэг
  • Ногоон хулуу – 1 ширхэг

Хийх арга:

Та ногоогоо хэрчиж бэлтгээд оливын тосондоо хийж хайруулын тавганд бага зэрэг хуурна. Үүндээ нэг хумс сармисаа бүхлээр нь нэмж давс перецээр амтлаарай. Будаа агшаагчиндаа нэг цайны халбага оливын тос хийгээд өндөг, бяслаг болон давс перецээ нэмнэ.

Дээр нь хуурч бэлтгэсэн ногоогоо хийгээд тус хольцоо сайтар хутгаад будаа агшаагчаа асаагаарай. Ингээд л таны хоол 15-20 минутын дараа хоол бэлэн болсон байх болно. Энэхүү хоолыг та хөргөгчид 3 хүртэл хоног хадгалж идэх боломжтой.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих