hogjim

Хөгжмийн аялгууг ашиглаж хүүхдийнхээ бүтээлч сэтгэлгээг хөгжүүлээрэй

Хөгжмийн аялгууг ашиглаж хүүхдийн бүтээлч сэтгэлгээг өдөөх, зан авир засах, анхаарал тогтворжилтыг сайжруулж болдог гэдгийг аав ээжүүд маань сонсож байсан биз ээ. Гэхдээ дурын нэгэн хөгжим биш байх нь. Ингээд төвлөрөлт нэмэгдүүлэхэд ямар хөгжим сонгоход тохиромжтой талаар зөвлөгөөг хүргэе.

Бидний уураг тархи Дельта, Тета, Альфа, Бета, Гамма гэсэн давтамжуудын үелзэлд шилжин ажилладаг. Энэ дундаас Альфа долгион нь төсөөлөл, уран сэтгэмж, ой тогтоолт болон төвлөрөлтийг нэмэгдүүлдэг. Товчхондоо, хүний тархи Альфа долгионы хэлбэлзэлийн үед дээд зэргээр төвлөрдөг байна.

Альфа долгион нь 04:00-06:00 цагийн хооронд идэвхтэй байх ба мөрөөдөх, бясалгах, гөлрөх ширтэх үед ч түр бий болдог. Мөн бид хүссэн үедээ тархиа альфа долгионы хэлбэлзэлд тохируулж, анхаарлаа төвлөрүүлэх арга байдаг. Үүний тулд тусгай хөгжим сонгож сонсох хэрэгтэй.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих