8d518cae679c187ff12cc22fb773f41f

Лениний бунханг хөдөөлүүлэх цаг нь болжээ!

Владимир Илич Ленинг нэгэн цагт бурхан мэт шүтэж, сургаал номыг нь судар мэт нандигнаж явсан үе саяхан мэт. Социалист үзэл санааны илтгэгч алдарт Ленинг нас барахад шарилыг нь бунханд хийж хадгалсан түүхтэй.

Орчин үеийн нийгмийн асуудал судлах хүрээлэнгийн захирал Антон Орлов болон ОХУ-ын Сонгуулийн төв хорооны тэргүүн Элла Памфиловад энэ асуудлаар ард түмний санал асуулга явуулахад шарилийг бунхнаас шилжүүлэн, оршуулах хүсэлтэй байгаа гэнэ.

Төрийн Думын депутат Наталья Поклонская “РИА Новости” агентлагт ярилцлага өгөхдөө “В.И.Лениний бунхан бол өнгөрсөн үеийн үлдэгдэл. Одоо цаг өөр болсон. Орост хүнийг оршуулдаг ёс заншилтай” гэж хэлсэн байна.

Шарилыг энэ ондоо багтаан оршуулах зан үйл хийх гэнэ. Ингэж олон түмний сүсэг бишрэлийн дээд, үзэл санааны номлогчийн бунханг хөдөөлүүлэх нь ээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих