Америкийн загвар өмсөгч Ким Кардашьян хуульч болохоор шийджээ. Тэрбээр хуулийн компанид 4 жил суралцаж эхлэхээр болсон тухайгаа мэдэгдсэн байна. Хуульчийн карьер хөөх шийдвэрээ К.Кардашьян 2018 онд гаргажээ.
Өнгөрсөн жил тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, хар тамхины хэргээр ял эдэлж байсан 63 настай эмэгтэй Элис Мэри Жонсоныг өршөөлөөр суллуулж чадсан юм. Энэхүү үйл явдал нь түүнд хуульч болох урам зоригийг өгчээ.
Хуульч болох шийдвэрийг удаан бодсоны эцэст гаргах ёстой байсан хэдий ч өөр зүйл хийхийг үргэлж хүсдэг байснаа тэрбээр мэдэгдсэн байна.
“Аливаа үйл хэргийг бүтээнэ гэдэг зөвхөн нэг хүний бус хамт олны хүчин чармайлтаар бий болдог зүйл. Би өөрийнхөө үүрэг оролцоог үргэлж мэддэг байсан хэдий ч нийгэмд хувь нэмрээ оруулсан хүмүүсийн төлөө тэмцэхийг хүсэж байгаагаа ойлгосон” хэмээн тэрбээр ярьжээ.