ОХУ-ын Умард бүсийн Северодвинск хотод 2017 оны тавдугаар сард ийм нэгэн хэрэг гарсан байна.
Иван Крапивин хэмээх хүү ээж, ах хоёртойгоо хамт амьдардаг байжээ. Тэдний хөрш Роман Пронин бол шоронгоос гарснаасаа хойш ихэнхдээ согтуу явах болсон билээ. Нэгэн өдөр согтуу хөрштэйгөө хүүгийн ээж муудалцсан аж.
Тэр хоёрын маргаан ихэд ширүүн өрнөж байлаа. Согтуу хөрш нь уураа барьж ядан гэрээсээ гарт таарсан туухай, хутга зэргийг авч ээж рүү нь дайрчээ. Ээж нь хэд хэдэн удаа хүчтэй цохиулж орхижээ. Үүнийг харж тэсэлгүй 14 настай хүү хөрш эрийг байдаг чадлаараа түлхэж ээжээсээ холдуулах гэж оролдов. Гэвч хүү духаа бяцартал, тархи, нүд хоёртоо маш хүчтэй гэмтэл авч ухаан балартжээ. Энэ үед цагдаа нар ирж балмад эрийг баривчилсан байна. Түүнд шүүх 14 жил 5 сар хорих ял мөн нэг сая рублийн торгууль оноожээ.
Хүү эмнэлэгт нэг жил гаруй хэвтсэн ч биеийн байдал нь дээрдэлгүй байсаар 2018 оны 12 дугаар сард нас баржээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимер Путин энэ тухай мэдээд хүүгийн эр зоригийг үнэлж эр зоригийн одонгоор нэхэн шагнасан байна. Түүнийг эмнэлэгт байх хугацаанд ээж нь нэг ч удаа эргэж ирээгүй гэнэ.