Strong-Dollar-Cryptocurrency-Bitcoin-Price

Хоёр сая доллар хожсон азтан мөнгөө авсангүй

“АНУ-ын Техасын “Quick Pick” сугалаанд хоёр сая доллар хожсон азтан мөнгөө авахаар ирсэнгүй” гэж CNN мэдээллээ.

2018 оны аравдугаар сарын 27-нд Коллеж-Стейшн хотод зарагдсан энэхүү азтай сугалааг хэн худалдан авсан нь тодорхойгүй хэвээр байна. Дүрэм ёсоор 180 хоногийн дотор хонжвороо авахгүй бол мөнгийг улсад эргүүлэн авдаг. Харин цэргийн албан хаагчдад энэ хугацааг уртасгаж олгодог байна.

Тиймээс үл мэдэгдэх азтан хэрэв цэргийн албан хаагч бол хоёр сая доллароо авах бага ч гэсэн найдлага байгаа юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих