АНУ-ын шоронд 50 настай ялтан Рассел Баклью өөрт нь цаазын ялыг гүйцэтгэхдээ судсанд тариа хийх бус, харин хорт хийг ашиглах хүсэлт гаргасан байна.
Тэрээр хүн барьцаалж, хүчиндэж, амь насыг нь бүрэлгэсэн гэмт хэрэгтэй Баклью 1996 онд цаазын ял сонсож байжээ.
Дээд шүүхийн есөн шүүгч түүнийг хүсэлтийг хэлэлцээд 5:4 харьцаагаар хүлээж авахгүй байх шийдвэр гаргасан байна.
Баклью гомдолдоо өөрийг нь цаазлах аргыг хэтэрхий харгис хэрцгий гэж тодорхойлоод архаг өвчин хууч нь тариа хийлгэхэд сэдэрч, илүү их өвдөлт мэдрүүлэх тул хорт хий хэрэглэхийг хүссэн юм.
Гэвч шүүгчдийн консерватив хэсэг “Үндсэн хуулийн наймдугаар нэмэлтэд гэмт хэрэгтнийг цаазлахдаа харгис арга хэрэглэхийг хориглосон байдаг. Гэхдээ энэ нь гэмт этгээдийг зовоолгүй цаазлах ёстой гэсэн үг биш” гэж дүгнэжээ.
Харин либерал шүүгч нар Бакльюгийн хүсэлтийг ёсоор болгож, АНУ-ын гурван мужид хэрэглэдэг азотын хийгээр хордуулах аргыг хэрэглэх боломжтой гэж үзсэн юм. Гэвч шүүгчдийн олонхын саналаар Бакльюгийн судсанд тариа хийж цаазлах шийдвэрийг хэвээр үлдээжээ.