Холливудын нэрт жүжигчин Арнольд Шварцнеггер, Жеки Чан нарын хамтран бүтээсэн “Луугийн тамганы нууц: Хятад руу аялсан нь” кино энэ сарын 16-нд урд хөршийн кино театруудад нээлтээ хийнэ.
18 дугаар зууны үеийн Хориотой хотын эзэнт гүрний түүхийг өгүүлэх тус бүтээлийн зураг авалтыг ОХУ-ын Алс Дорнодын нутагт хийжээ. Түүнчлэн тус бүтээлд киноны гол дүр Оросын нутагт хүрэх замдаа Луугийн хаан, гар тулааны мастерууд болон мангасуудтай тулалдах аж.