Канадын залуу дуучин Жастин Бибер уран бүтээлээсээ түр хөндийрч байгаагаа Инстаграм хуудсаар дамжуулан зарлажээ. Ингэхдээ тэрээр,
“Шинэ цомгийг минь сонсогчид тэсэн ядан хүлээж байгааг би мэднэ.Гэхдээ би бяцхан хүү байхаасаа л дуулж, аялан тоглолтоор олон зуун км замыг туулж өнгөрөөсөн.Сүүлийн аяллынхаа үеэр би үнэхээр сэтгэл залхаж байгаагаа мэдэрсэн.Уран бүтээлийг минь шимтэн сонсдог үзэгч, сонсогчдод ийм байдлаа харуулж болохгүй.Тийм учраас хэсэг хугацаанд хувийн амьдралдаа анхаарч, уран бүтээлээс хөндийрөх бодолтой байна” дундуур бас ядарч гэжээ.
Тэрээр цааш нь шинэ цомгоор хөгжмийн ертөнцөд эргэн ирэхээ амалсан ч тодорхой хугацаа дурдсангүй. Өнгөрсөн жил загвар өмсөгч Хелли Болдиунтай гэрлэсэн Бибер сэтгэл гутралын эмгэгтэйгээ тэмцэж байгаа юм.