Хурд Тvгжигчээ Хэрэглэ
Та хурдны зам дээр явж байгаа тохиолдолд хурд түгжигчээ ашиглан хурдаа нэг хэмнэлтэй авч явсанаар бензинээ 7-14%-иар хэмнэж болно. Тиймээс таны машинд хурд түгжигч байдаг л бол түүнийгээ ашиглаж байгаарай. Замын бартаа гаргах гэж байн байн хурдаа сааруулахаас зайлсхийн холын бараа харж явах нь хэмнэлт хийх нэгэн арга юм.
Цонхоо Онгойлгох уу, Агааржуулагчаа асаах уу?
Манайхны дунд машиныхаа агааржуулагчийг хэрэглэх нь бензин их идэх бас нэг шалтгаан болдог гэсэн ерөнхий ойлголт байдаг. Тэгвэл туршилтаар цонхоо онгойлгож давхих, агааржуулагчаа асаагаад цонхоо хаах, хоёрын хооронд бензин их бага идэх ямар ч ялгаа гараагүй байна. Өөрөөр хэлвэл агааржуулагч асаахад мотороос хүч очин бензин үрэх боловч, цонхоо онгойлгосноор салхи машины хурдыг удаашруулж агааржуулагч хэрэглээгүйгээс олох бензинийг үрчихдэг байна. Тиймээс халуун өдөр бензинээ харамлалгүй АС-гээ асаагаад явахад гэмгүй шүү.
Түрэмгий болон Жигд Хурд
Бид хотын гудамжинд нэг нэгнээсээ өрсөн давхих, хурдны замд бие биетэйгээ уралдах нь элбэг. Тэгвэл огцом хурдаа авах, гэнэт тооромслох нь бензин үрэгдэхийн гол шалтгаан болдог байна. Жигдхэн сайхан давхиснаар та 37%-иар бензинээ хэмнэх боломжтой болох нь.
Түр зогсолтонд машинаа унтраах хэрэгтэй юу?
Та мөнгөө хэмнэх үүднээс өрөөнөөс гарахдаа өрөөнийхөө гэрлийг унтраадаг шиг машинаа унтрааснаар бензинээ хэмнэж байгаа. Тэгвэл гэрлэн дохион дээр гэрэл хүлээх бүртээ машинаа унтраах хэрэгтэй юу гэсэн асуулт урган гарч байна. Ихэнх хүмүүсийн яриагаар бол машинаа унтрааж асаах болгонд бензин үрэгдэж байгаа учир түр зуурын зогсолтонд машинаа унтраах шаардлагагүй гэж үздэг. Харин туршилтаар ойр ойрхон түр зуур зогсох нь харин ч бензинийг ихээр иддэг төдийгvй та 1-ээс илүү минут зогсох хэрэг гарвал машинаа унтраасан нь дээр гэсэн тооцоо гарчээ. Ингэснээрээ та бензинээ 19%-иар хэмнэж чадах болно.