amnii-haalt

БУЛГАН: 170 гаруй байгууллага, иргэн АМНЫ ХААЛТ үйлдвэрлэж байна

Булган аймагт “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор амны хаалтны нөөц бүрдүүлэх, иргэдийн хэрэгцээг хангах ажил зохион байгуулж байна. Аймгийн хэмжээнд 54 байгууллага, 80 иргэн, 39 оёдолчин амны хаалт үйлдвэрлэж, сумын нөөцөд болон иргэдийн хэрэгцээнд зориулж байгаа аж.

-Аймгийн хэмжээнд 50,0 мянган амны хаалтны нөөц бүрдүүлэхээр 16 сум 1 тосгонд хуваарь гаргасан. Сум бүр дотоод нөөц бололцоогоо ашиглан тусгай аян өрнүүлэн амны хаалтны нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 26534 амны хаалтны нөөц бүрдүүлээд байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Б.Батбаяр ярилаа.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих