Монгол орон даяар 1 жилийн хугацаатай хэрэгжиж буй “Хоггүй Цэвэрхэн Монгол” аяны хүрээнд гүйнгээ хүрээлэн буй орчны хог хаягдлыг цэвэрлэх “ГҮЙЕ, ТҮҮЕ” арга хэмжээг Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар хамтран зохион байгуулжээ.
Арга хэмжээнд нийт 9 байгууллагын 80 гаруй албан хаагчид, сурагчид оролцож нийт 4 га талбайгаас 10 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ.
Хоггүй Цэвэрхэн Дундговь