BN_LostPlaneFound_01.jpg

Египетийн цөлд 70 гаруй жил болсон онгоц

Египетийн цөлөөс дэлхийн 2 дугаар дайны үеийн бөмбөгдөгч онгоц олсон нэгэн үйл явдал 2012 оны үед болжээ. Уг онгоц Их Британийн агаарын хүчний “ПИ-40” нэртэй онгоц бөгөөд хэн нэг нь түүнийг олж илрүүлтэл 70 гаруй жил Египетийн цөлд хэвтжээ. Бөмбөгдөгч онгоцыг Египетэд ажиллаж байсан Польшийн газрын тосны мэргэжилтэн олсон байна.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Дэлхийн 2 дугаар дайны үед Хойд Африкийн тулалдааны үеэр Нацист Германы цэргүүд уг онгоцыг буудаж унагаасан байж болзошгүй гэнэ. Сонирхолтой нь олон жил цөлд хэвтсэн ч тэрхүү онгоцны эд анги бараг бүрэн бүтнээрээ байжээ. Гэхдээ Германы армийн суманд өртсөн ул мөр ч олдсон байна. Онгоц  70 гаруй жил цөлд хэвтсэн хэрнээ эд анги нь муудаагүй бараг хэвээрээ байсан нь тухайн үеийн Их Британи улс байлдааны онгоцыг маш сайн үйлдвэрлэж байсныг харуулсан хэрэг хэмээн Их Британийн цэргийнхэн мэдэгдэж байв. Онгоцны пулемёт болон пулемётын сум нь хүртэл олджээ.

Шүхрийн хэсэг байгааг харахад нисэгч амьд гарсан байж магадгүй. Мөн шүхрээрээ нарнаас халхлах халхавч хийж байсан байж болох ул мөр бий аж. Нисгэгч Сахарын элсэн цөлд ганцаараа амьд гарсан эсвэл амиа алдсан эсэх нь өдгөө ч тодорхойгүй байгаа аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих