maxresdefault

Комодогийн лууг нэг жилийн хугацаанд битүүмжиллээ

2020 оны нэгдүгээр сараас эхлэн Индонез улсын засгийн газар Комодо аралд жуулчдыг нэвтрүүлэхийг түр хугацаанд хориглохоор шийджээ. Аялал жуулчлалын чухал төвүүдийн нэг болсон Комодо арал дээр “Комодогийн луу” нэртэй эртний хэвлээр явагч амьдардаг юм.

Ховордоод байгаа уг махчин нь хазсан амьтнаа хордуулах чадвартай, нас биед хүрэхээрээ гурван метр урт болдог, доод тал нь 50 кг жин татдаг. Арлыг хаах хугацаанд ургамал хөрсийг нь сэргээж, луунуудын идэш тэжээл болдог амьтдын тоо толгойг өсгөхөөр төлөвлөжээ.

Арлыг доод тал нь нэг жилийн хугацаанд хаах төлөвтэй байна. Сүүлийн үед Комодогийн лууг хулгайлж, зарах үзэгдэл гарах болсон нь арлыг хаах арга хэмжээг авахад хүргэсэн байна. Өнгөрсөн сард Индонезийн цагдаа нар Жава арлын зүүн хэсэгт амьдардаг таван хүнийг Комодогийн лууг хулгайлж зарсан хэрэгт холбогдуулан баривчилжээ.

Тэд Фэйсбүүк сүлжээгээр нийт 41 лууг нэгийг нь 500 сая рупигаар ($35,000 орчим) зарсан байна. Өнөөдөр зэрлэг байгальд 5,000 орчим тоо толгой Комодогийн луу амьдарч байгаа бөгөөд устах аюултай амьтны бүртгэлд орсон юм.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих