“М-Си-Эс Кока-Кола” компанийн зүгээс коронавируст халдвар (COVID-19) цар тахлын эсрэг ард иргэдийнхээ төлөө зүтгэж байгаа ажилтан, алба хаагчдад зориулан өөрийн нэрийн бүтээгдэхүүнээр хандив өргөлөө.
Нийт 5 төрлийн 14820 ширхэг 15,438, 000 төгрөгийн бүтээгдэхүүнийг хандивлаж, чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм.
Тус компани нь коронавируст халдвараас сэргийлэх , тэмцэх үйл ажиллагаанд зориулж 2020 оноос хойш нийт 100 орчим сая төгрөгийн бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлжээ.