170419152847-05-7-pediatric-achievements-restricted-super-169

Нас барсан эхийнхээ хэвлийд 3 сар байсны эцэст төржээ

Португалийн иргэн 29 настай Катарина Сегуэйра 19 долоо хоногтой жирэмсэн байхдаа багтраа өвчний огцом хүндрэлд оржээ. Харамсалтай нь бүсгүй яаралтай эмнэлгийн тусламж авч чадаагүй бөгөөд тархи нь хүчил төрөгчийн дутагдлаас болж үхэжсэн байна. Катарина усанд сэлж, спортоор хичээллэж идэвхтэй эрүүл амьдралын хэв маягтай байсан гэдгийг дурдах хэрэгтэй.

Эмч нар ургийг цааш бойжих боломж олгохын тулд бүсгүйг хиймэл амьсгалын аппаратад залгахын Катаринагийн гэр бүлийнхнээс зөвшөөрөл авчээ. Эргээд сэргэх ямар ч боломжгүй болсон бүсгүй хиймэл амьсгалын аппаратын тусламжтайгаар жирэмсний хугацааг дуустал ийнхүү комын байдалтай байх ёстой байжээ.

Гурван сарын дараа өвчтөний амьсгалын замд хүндрэл гарсны улмаас эмч нар кесеровын хагалгаа хийхээр шийдсэн байна. Хүүхэд хэдий зургаан сартай дутуу ч эрүүл саруул төрсөн бөгөөд гэр бүлийнхэн нь түүнд Сальвадор гэдэг нэр хайрлажээ. Ийнхүү Сальводар хүү ээжийгээ нас бараад 90 хоносны дараа хорвоод мэндэлжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих