Польшийн хилээс холгүй Германы Губен хотод байрлах “Plastinarium” музейг “Үхлийн доктор” хочит Гюнтера Фон Хагенс байгуулсан юм. Тэрээр хүмүүсийн цогцосоос өөх тос, мах, булчингийн хэсгүүдийг салган авч янз бүрийн зүйлсээр орлуулан үзмэр болгодог. Гэвч тэд арьсыг хуулсан хүмүүс шиг л харагддаг.
Анх хүмүүсийн цогцосыг гэр бүлээс нь худалдан авч ашигладаг байжээ. Энэ үед маш их хүмүүсийн шүүмжлэлд өртдөг байв. Хэсэг хугацааны дараа музейн үйл ажиллагааг ойлгож дэмжих хүмүүс нэмэгдсэн байна. Ялангуяа хүний бие махбодь судлаач, эмч, шинжээч нарын судалгаа хийхэд тустай зүйл болсон гэдэг.
Үүнээс гадна музейд хүмүүс өөрийн биеийг хандивлах шийдвэрээ гэрээслэдэг болжээ. Өт, хорхойд идэгдэж нүхэнд байснаас бодит амьдрал дээр цогцосоо үлдээх нь илүү гэж үзэх үзэл нийтэд бий болсон байна.
Музей амьтдын биеийг ч мөн адил ашиглах шийдвэр гаргаж олон амьтадын биеийг ашигласан үзмэртэй болжээ. Өдгөө дэлхийн хамгийн сонирхолтой музейнүүдийн нэг болж чаджээ.