mona-liy

Хулгайч эрийн гайхалтай түүх

Винсенза Перуггиа бол Италийн хамгийн алдартай хулгайч юм. Тэрээр 1911 оны 8-р сарын 21-ны өдөр Францын алдарт Луврын музейгээс Мона Лизагийн алдарт зургийг хулгайлсан байна. Хамгийн сонирхолтой нь зурагний оронд хуурамч зургийг хийсэн нь хоёр хоногийн дараа мэдэгдсэн гэдэг.

Түүнийг гурван жилийн дараа буюу 1914 оны 1-р сарын 3-ны өдөр барьж Мона Лизагийн зургийг музейд нь эргүүлэн тавьжээ. Тэрээр шүүх хурал дээрээ “Мона Лиза бол Италийн ард түмний оюуны өмч бөгөөд Напелеон Бонапарт дайны үед энд аваачсан” гэж ярьсан нь Италийн ард түмний сэтгэлд нь хүрчээ.

Италичууд түүнийг шоронгоос суллахыг маш ихээр хүсэх болсонд ялтан солилцох гэрээгээр 6 сарын дараа баатрын дүрээр эх орондоо ирсэн Пертуггиаг тэр даруйд нь суллах шийдвэр гаргажээ. Тэрээр дэлхийн нэгдүгээр дайнд гар бие оролцож дараа нь Парист уран зургийн дэлгүүр ажиллуулан насан эцэслэтлээ амьдарчээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих