Арабын Нэгдсэн Эмират Улсын иргэн нэгэн эмэгтэй 27 жилийн турш эмнэлэгт ухаангүй байснаа гэнэт сэргэж, ухаан оржээ. 1991 онд Мунир Абдулла 32 настай байж. Нөхрийнх нь ах жолоо барьж яваад автобустай мөргөлдөх үед Мунир дөрвөн настай хүү Омарыгаа биеэрээ хамгаалаад ухаан алдан унажээ.
Тэгвэл одоо ээжийнхээ тэр үеийн насан дээр ирсэн хүү Омар нь “Би ээжийгээ сэргээд босоод ирнэ гэж итгэсээр ирсэн. Яагаад ч юм яг ийм гайхамшиг болох юм шиг санагддаг байлаа. Би ээжийнхээ энэ түүхийг зүгээр нэг яриагүй юм шүү. Ийм байдалд байгаа, эсвэл итгэл найдвараа алдчих гээд байгаа хүмүүст хандаж хэлье гэсэн юм. Ээж тэгэхэд намайг биеэрээ чанга тэвэрч, ослоос хамгаалсан. Би тэр аймшигтай ослоос хэдхэн хөх няцтай л гарсан. Харин ээж маань тархины хүнд гэмтэл авсан юм. Гэвч 27 жилийн тэр сэргэлээ” хэмээн Омар өгүүлжээ.
Олон жил ээжийгээ асарсан Омар цөхрөлгүй тэмцсээр буй тухай түүхийг АНЭУ-ын хаан ширээ залгамжлах ханхүү 2017 онд сонсоод, ээжийг нь Германд эмчлүүлэхээр болжээ. Германд очоод хэд хэдэн хагалгаа хийлгэж, улмаар бие нь сайжирч эхэлсэн байна.