220px-Juana_Maria_(Hayward_&_Muzzall)

Арал дээр 18 жил амьдарчээ

Сан Николас бол Калифорнийн эргээс 100 гаруй  км зайд орших 60 хавтгай дөрвөлжин км талбай бүхий арал юм. Уг арал дээр олон зууны туршид нутгийн уугуул иргэд амьдарч байсан юм. Гэвч Калифорнийн иргэд тэднийг нүүлгэн шилжүүлж арлыг эзлэхэд нь саад болгохооргүй болгожээ.

Тэд арлын бүх хүнийг нүүлгэсэн ч ганц л бүсгүй явахаас татгалзан үлдсэн юм. Хуан Мария гэх тэр бүсгүй эзлэгчдийг буцсаны дараа халимын ясаар овоохой барьж 1835 оноос 1853 он хүртэл 18 жил эзэнгүй арал дээр амьдарчээ.

Хожим түүнийг анчид олоход тэрбээр хэвийн бус, сонин аялгаар ярьж байсан гэдэг бөгөөд аврагдсанаасаа долоо хоногийн дараа гэдэсний өвчнөөр өвчилж нас барсан юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих